2010-05-09
Би чиний хайрын өмнө өвдөг сөхөрдөг

Би чиний хайрын өмнө өвдөг сөхөрдөг


Адтай инээд
Ариухан сэтгэл
Аглаг талын
Алтанхан хараацай
Амирлангуй нэгэн монгол үзэсгэлэн....

Будаг шунх оо бийр
Бор цагаан улаахан гэгээ
Хүсэл хайр харц зүүд
Хүн хясал зовлон уйтгар

Хэнд ч биш чамдаан
Хэлхэж ядсан хэдэн мөрт
Үглэж ядсан хэдхэн шад
Үнэлж ядсан хайрын минь тусгал

Тэнгэрт дүүлэх ододтой би чамайг жишихгүй
Тэнгист тусах сартай би чамайг зэрэгцүүлэхгүй
Тэр л хэвээрээ тэд тэнгэртээ сайхан
Тэр л чигээрээ чи минь наддаа сайхаан

Бодолдоо дарагдаад би алхаж явна
Барьц ч үгүй гарз ч үгүй гэлдэрч явна
Бодол сэтгэлд чиний дүр гэрэл асгаруулан
Бор зүрхийг хайраар ивээнэ

Үүлэн чөлөөний нарыг би тэнгэрээс гуйдаг
Үхэх төрөх хоёртоо хайрыг би амьдралаас гуйдаг
Үнэн үгээр үхэр гүйцдэг нь үнэн юм бол
Үгүй гэсэн үгээр зүрхээ зүсэх дэмий юм

Сэтгэлийн гүнээс шүлэг огишиход
Чамд минь хаяглагдсан байдааг
Сэрээд нэгэнт нойроо бодоход
Чиний л дүр тодордоог

Хайрыг би хагацалаас салгаж ядан зүдэхдээ
Харьж одох хорин нэгхэн жилдээ
Хайрлаж хайрлуулж хүсэн ядан тэмцэхдээ
Халуухан хайр дулаахан итгэл байдгийг чамаасаа мэдэрсээн

Үгүй дээ хайрт минь үгүй
Үнэн гэж байдаг л юм бол батлаад өгнө
Үнсэх харах хоёрт алга дарам л зай байдаг юм
Үхэх хүртэл чи зүрхэнд минь оршино

Цээжин дээр минь уйлах бодлын шувуудыг чи сонсооч
Цэвэр ариун үгээр толгойд минь хайлах үгсийг чи мэдрээч
Хийсэн алдаанд минь дахин намайг бүү хутгаач
Хүлээсэн уучлалыг минь бүү буруутгаач

Алдарч явсан сэтгэл байсан үнэн
Ангайж хоцорсон итгэл байсан үнэн
Алдаж гишгэсэн мөр байсан үнэн
Андуурч явсан зам байсан үнэн

Хайр хайран дундаас хүний л хайр агуу юм гэдэг
Харин хүн хүний хайраас чиний минь хайр агуу юм
Чин үнэнээр би хэлье
Чамдаан өгсөн хайр минь мод шиг билээ л

Үндэс нь ургасан үеийг чи мэднэ
Үнэний эрлээс хордсоныг чи мэднэ
Үнсэх завшаангүй холдсоноо би мэднэ
Үйлийн үр ч юмуу шийтгэгдсэнээ би мэднэ

Шархдаж ханасан зүрх байсан
Шаналж бахардсан сэтгэл байсан
Тэнэгээс тэнэг би байсан
Тэр л үед чи уучилсан

Тэнгэрт нар байдаг шиг би хэлье
Тэнгист загас байдаг шиг би өчье
Тэр л агуу хайрын чинь өмнө би өвдөг сөхөрсөн
Тэрхэн бяцхан инээмсэглэлийн чинь өмнө би толгой бөхийсөн

Чиний надад зориулсан хайр чинь агуу юм
Чиний надад өгсөн сэтгэл чинь атаархам юм
Энэхэн бүхнийг зүрхэндээ тээгч чи хэцүү хүн юм
Эмзэгхэн мэдрээд би гэгч хүн тэнэг юмаа

Хайрын чинь төлөө өгсөн хайр минь намайг шаналгана
Харцны чинь төлөө өгсөн сэтгэл минь намайг ичээнэ
Өөрөөсөө илүү чамайгаа хайрлана гэдгээ харуулахсан
Өнчин сэтгэл хос болсныг үзүүлэхсэн

Нартад бурхан байдаг бол аминчлан залбиръя
Настанд байдаг буянаас сүсэглэн мөргье
Надад байгч өөрөөсөө хүсэн хайлъя
Нандин хайрын эзэн чамдаа өвдөг сөгдье

Хэнд ч баймгүй ийм сайхан сэтгэлийг насаараа хайрламаар байна
Хэнээс харамлам энэ сайхан хүнийг дэргэдээ байлгамаар байна
Хэдэн мянга дахин хайраа илчилмээр байна
Хэдэн зууныг дамжин чамайгаа хайрламаар байна

Сэтгэлд бүү хар бууг хурай хурай
Сэвгүй ариун хайр байг урай урай


Бичсэн: Anujin | цаг: 15:18 | Chuluut bulan
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax